“Зөгий санхүүгийн групп ББСБ ХХК” нь Мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүллээ.
“Зөгий санхүүгийн групп ББСБ ХХК” нь мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор нь Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2022 стандартыг компанийн бүхий л үйл ажиллагаанд нэвтрүүлж, шаардлагыг бүрэн хангасан тул ABS Certification ХХК"-иас ABS Certification LLC баталгаажуулж, БНЭУ-ын SIS CERT компанийн аудитын шалгалтад амжилттай хамрагдаж 2025 оны 7 сарын 08-ны өдөр албан ёсоор сертификатаа гардан авлаа.
Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны энэхүү стандарт нь байгууллагын мэдээллийн нууцлал, хүртээмж, нэгдмэл байдлыг хангах, эрсдэлийг удирдах, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, дотоод үйл ажиллагааг олон улсын түвшинд нийцүүлэхэд чиглэсэн чухал тогтолцооны стандарт юм.
Энэхүү стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр “Зөгий санхүүгийн групп ББСБ ХХК” нь хамтран ажиллагч байгууллага, харилцагчдынхаа мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдлыг хангах, итгэлцлийг нэмэгдүүлсэн томоохон алхам болж байна.
Энэхүү олон улсын стандартыг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан “ИНФОСЕК ПЛАС” ХХК-ийн InfoSec+хамт олонд талархсанаа илэрхийлье.
Хүндэтгэсэн.
Зөгий санхүүгийн групп ББСБ ХХК

