Зөгий санхүүгийн групп ББСБ “ХАШИР БАЙ” ҮНДЭСНИЙ КАМПАНИТ АЖИЛД НЭГДЭЖ БАЙНА.
Цахим болон бусад хэлбэрээр санхүүгийн залилангийн эрсдэл нэмэгдэж буй өнөө үед санхүүгийн зах зээлийн хүрээнд нэгдсэн арга хэмжээг системтэйгээр авч хэрэгжүүлэх шаардлага бий болж байгаатай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв болон санхүүгийн салбарын мэргэжлийн холбоод хамтран “ХАШИР БАЙ!” үндэсний кампанит ажлыг албан ёсоор эхлүүлсэн байна.
Зөгий санхүүгийн групп ББСБ нь харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг нэн түрүүнд тавин, хэрэглэгчдэдээ мэдээлэл олгох үүднээс "ХАШИР БАЙ" үндэсний аянд албан ёсоор нэгдэж байна.
Харилцагч та:
‼️Онлайн орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэрэг нэмэгдэж байгаа тул болгоомжтой байгаарай!
‼️Аюултай линк, үл таних дуудлага, мөнгө нэхсэн зурваст бүү итгэ!
‼️Иргэн бүр мэдээлэлтэй, ХАШИР БАЙХ нь өөрөө хамгаалалт юм.
🔒 Өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ цахим залиланд өртөхөөс хамгаалаарай.
🔗 ХАШИР БАЙ - Think Before You Say YES
🤝 Хамтдаа залиланд зайгүй Монголыг бүтээцгээе. ХАШИР БАЙ - Think Before You Say YES

